Сургуулийн түүхэн замнал

01.png
  1. СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА.

Тус сургууль нь 1971 оноос орос сургууль   Монголын талд шилжин ирснээр тасралтгүй 45 жил сургалт, хүмүүжлийн  ажлыг явуулж байгаа төдийгүй 1987 оноос математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалтыг хичээллүүлсэн байна.

   

       Уриа : Хүүхэд бүхэндээ “Би чадна” гэсэн  итгэл өгье!

2015-2016 оны хичээлийн жилд нийт 3127 сурагчтай. Бага ангийн 42 бүлэгт 1654 сурагч, дунд ангийн 21 бүлэгт 775 сурагч, ахлах ангийн 21 бүлэгт 709 сурагч 2 ээлжээр хичээллэж тэдэнд 167 багш,  ажилтан  сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. Нийт 121 багш нараас,  мэргэжлийн зэргийн хувьд зөвлөх-1, тэргүүлэх-14, заах аргач 52 бөгөөд нийт багш нарын 55,3% нь мэргэжлийн зэрэгтэйгээр ажиллаж байна. Герман, япон хэлний сургалттай ангиуд хичээллэж Гёте институт болон Японы ЭСЯамтай хамтран ажиллаж жил бүр сурагчдыг солилцооны хөтөлбөрт хамруулж байна.  Хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр 12 төрлийн сонгон, дугуйлан секцүүд хүүхэд бүрийг хөгжүүлэхэд анхааран ажиллахын зэрэгцээ хүүхдийн өөрийн удирдлагын болон оролцооны зөвлөл, клуб, бүлгүүд ажилладаг.

БИДНИЙ     БАХАРХАЛ.

Ø  1988 онд Нийслэлийн тэргүүний сургууль

Ø  2000 оноос Японы Ерөнхий Сайд Кейзо Обучийн нэрэмжит сургууль

Ø   2001 онд Баянзүрх Дүүргийн тэргүүний сургууль

Ø  2002  онд Баянзүрх Дүүргийн тэргүүний сургууль

Ø  2003 онд Нийслэлийн тэргүүний сургууль

Ø  2004 онд Хэрэглэгчдийн найдвартай түнш сургууль

Ø  2010, 2011 оны Дүүргийн ур чадварын уралдааны аварга сургууль

Ø  2011 онд БСШУ-ны Яамны “Спортыг дэмжигч” байгууллага болсон.

Ø  2011 онд “Оны шилдэг байгууллага”

Ø  2011онд Дүүргийн Боловсролын “Чанарын шалгалт”-аар дэд байр

Ø  2011 онд “Замын хөдөлгөөний аюулгүй орчин бүрдүүлсэн шилдэг сургууль”


Ø  2012 онд “Хүүхдэд ээлтэй байгууллага”.

Ø  2012 онд Сагсан бөмбөгийн дунд насны эмэгтэй баг “БЗД”, “Нийслэл”, “Улсын аварга”

Ø  2012 онд Сагсан бөмбөгийн эрэгтэй ахлах насны баг БЗД-ийн Аварга, Нийслэл, Улсын аваргын тэмцээнд Мөнгөн медаль тус тус хүртсэн.

 

ЗАНэгдэл, секцүүдСургуулийн амжилтСургуулийн танилцуулгаСургуулийн түүхэн замнал
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 2
Өнөөдөр зочилсон 6485
Энэ 7 хоногт 148
Энэ сард 11915
Нийт зочилсон 215792

 Утас

Гар утас : 976-11-451928, 452064
Email : info.school48@gmail.com

 Хаяг

Баянзүрх дүүрэг 1-р хороо, 12-р хороолол (ДСНК-н зүүн талд)
Улсын Тэргүүний 48-р бүрэн дунд сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC